Цахим спортын шилдгүүд юу хэрэглэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Цахим спортын шилдгүүд юу хэрэглэдэг вэ?

Цахим спортын шилдгүүд юу хэрэглэдэг вэ?

Цахим спортын аварга шалгаруулах “The Manila Masters”, “Dota Pit League” болон Азийн аварга шалгаруулах тэмцээний ялагч “Evil Geniuses” багийнханы орлого 19 сая доллар даваад байна. 2011 оны олон улсын тэмцээний тэргүүлсэн тус багийг ялалт байгуулж, Dota 2 ийн ертөнцөд маш хүчтэй орж ирсэн тус баг 2017 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг 6 багийн нэгээр нэрлэгдсэн юм.

Evil Geniuses багийн хамгийн чадварлаг бас хамгийн их орлого олдог тоглогч бол Сумайл Хассан юм. Дэлхийн хамгийн үнэтэй тоглочдийн жагсаалтыг тэргүүлдэг түүний тоглож байгаа бичлэгийг Youtube дээр сая сая хүмүүс үздэг. Тэрээр үүнээсээ ч багагүй хэмжээний ашиг орлого олдог. Хэвлэл мэдээллийнхэн Сумайлийг Дотагийн ертөнц дэхь Майкл Жордан хэмээн өргөмжлөөд ч амжсан байна.

Жилийн ашиг орлого нь сая доллараас давж Пакистаны хамгийн их орлоготой тоглогчоор шалгараад байгаа Сумайл өөрийн дуртай брэндийнхээ нүүр царай болжээ. Тэрээр “Хүн бүр намайг ямар гайхалтай ур чадвартай тоглогч болохыг минь гайхдаг. Гэхдээ энэ бүгд маань SteelSeries-ийн төхөөрөмжүүдээр дамжин гардаг” гэж хэлсэн.

Мэдээж сайн тоглолт гаргахын тулд өндөр үзүүлэлттэй төхөөрөмж хэрэглэх хэрэгтэй. Зүгээр л нэг компьютер худалдаж авахад тань бэлгэнд ирсэн чихэвч, гар, хулганаар сайн тоглолт гаргана гэж байхгүй шүү дээ.

Evil Geniuses багийнханы хэрэглэдэг SteelSeries брэндийн чихэвч, гар, хулгана зэрэг төхөөрөмжүүд Нэкст электрониксийн бүх салбараар албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж