“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны асуудлаар санал авч байна

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны асуудлаар санал авч байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны асуудлаар Чингисийн талбайд иргэдийн саналыг авч байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тусгай бүлэг оруулах саналыг гаргасан. Энэ хүрээнд иргэдийн саналыг авч байгаа юм.

Саналын хуудаст дөрвөн асуулга бий. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, үндэсний ААН-ийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн бирж дээр худалдах боломж нээхийг дэмжиж байна уу. Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 51 хувийг төрийн мэдэлд үлдээхийг дэмжиж байна уу. Дөрөвдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна уу гэсэн асуултууд багтаж байгаа юм.

Иргэдийн саналын дүнг ирэх даваа гарагт УИХ-д танилцуулах юм байна.

Б.ЗОЛЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж