Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр

НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн  улс орнууд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг билээ.

Хамгийн анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 оноос эхлэн дэлхийн бусад улс орнууд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэгдэг болжээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж