Нөгөөдөр Лас-Вегасын MGM Grand-д мэргэжлийн боксын рингэнд 47 тулаан хийхдээ нэг ч ялагдал амсаагүй Флойд Мейвезертэй тулалдахад Филипиний боксчин Мэнни Пакьяо эх орон нэгтэй нэгэн эмэгтэйг цаазын ялнаас аварсан гэнэ.
Мэри Жейн Велозе хэмээх эмэгтэй өөр долоон хэрэгтний хамтаар хар тамхи наймаалсан хэргээр цаазын ял сонсоод байсан юм байна. Цаазын ялыг өчигдөр гүйцэтгэх ёстой байжээ. Тэгтэл Мэнни Пакьяо Индонезийн Ерөнхийлөгчид хандан тус улсын нутаг дэвсгэрт хар тамхи наймаалж байгаад цаазын ял сонссон Мэри Жейн Велозе-г өршөөхийг хүсч, захидал илгээсэн нь аврал болжээ.
“Ноён Ерөнхийлөгч өө, би тавдугаар сарын 2-нд Флойд Мейвезерийн эсрэг тулаан хийх болно. Энэ тулааныг “Зуун тулаан” гэж нэрлэж байгаа. Гэхдээ би үүнээс өмнө хүний амийг аварч чадвал өөрийгөө энэ тулаанд ялчихсан гэж бодох болно. Би энэ тулааныг эх орныхоо төлөө, Индонез, Филиппин улс оршдог Ази тивийнхээ нэр төрийн төлөө хийх гэж байна. Эрхэмтанд баярлалаа” гэж Мэнни Пакьяо захидалдаа дурьджээ.
Тус захидлыг хүлээн авсан Индонезийн Ерөнхийлөгч Мэри Жейн Велозегийн амийг өршөөж, харин бусад хамсаатнуудыг нь цаазаар аваачихж ялыг хэвээр үлдээсэн байна.
Р.ГЭГЭЭ