Хуульчид Ерөнхийлөгч, УИХ-тай хуулийн аргаар “үзнэ”

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Хуульчид Ерөнхийлөгч, УИХ-тай хуулийн аргаар “үзнэ”

Хуульчид Ерөнхийлөгч, УИХ-тай хуулийн аргаар “үзнэ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон түүний хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. Энэ хууль нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжийн дагуу АТГ, прокурорын удирдлага болон Ерөнхий шүүгч нарыг чөлөөлөх зохицуулалттай.

ЕРӨНХИЙЛӨГЧ АТГ, ЕРӨНХИЙ САЙД ШҮҮХ, ПРОКУРОРЫН УДИРДЛАГЫГ “ТОМИЛНО”

Энэ хуулийг баталсан өдрийн маргааш нь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр, Улсын Ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Харин АТГ-ын даргыг чөлөөлөх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учраас дараагийн даргыг нь өргөн барихаар төлөвлөж байгаа сурагтай. Гурван том хуулийн байгууллагын удирдлага болох нийт зургаан албан тушаалтныг чөлөөлсөн учраас тэдний оронд хэнийг томилох, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн нь өөрийн хүнээ томилуулах вэ гэдэг улс төрийн хүрээнд яригдаж буй халуун сэдэв болоод байна. Энэ хүрээнд яригдаж байгаагаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд дарга нараар өөрийн хүнээ, Ерөнхий сайд Ерөнхий шүүгч болон прокурорын байгууллагын удирдлагад өөрсдийн хүнээ тавина гэсэн “тохироо” хийгдсэн гэх. Тиймээс Ерөнхийлөгчийн хүрээнд яригдаж байсан хоёр хүний нэрийг АТГ-ын даргад нэр дэвшүүлэх сурагтай. Харин Ерөнхий сайдын зүгээс Улсын Дээд шүүхийн шүүгч болон Ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг томилуулах саналтай байгаа гэнэ. Ингэхдээ хуулийн байгууллагын удирдлагыг энэ Баасан гаригт эхлэх хаврын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

ХУУЛЬЧИД МАРГААШ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДАНА

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч О.Мөнхсайхан, Б.Гүнбилэг зэрэг олон хуульч дээрх хуулийн төслийг өргөн барихад эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг ч хэлж байсан юм. УИХ-ын хуульч гишүүд ч хуулийн төсөл Үндсэн хууль зөрчих гээд байна хэмээн байнгын хорооны хуралдааны үеэр хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан ч чуулганы хуралдааны үеэр унасан. Энэ үеэр ч хуульч гишүүд нь “мэргэжлийн байхын тулд холбогдох байнгын хороог байгуулдаг, энэ хууль Үндсэн хуулийн зөрчил рүү явлаа” гэх мэт олон саналыг хэлсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Энэ хууль нь Үндсэн хуульд заасан улс төрийн нөлөөллөөс хараат бус байх гол үндсэн суурь санааг зөрчсөн, ҮАБЗ-ийн гишүүд нь нөгөө Үндсэн хуульд шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж болохгүй зэргийг зөрчсөн.

Тэгвэл мэргэжлийн хуульчид хууль тогтоогчид болон Ерөнхийлөгчтэй хуулийн аргаар "үзэхээр" болжээ. Хуульчид нэгдэж, хуулийн төслийг олон талаас нь судалж, гаргалгаа, үндэслэлийг нь тодорхойлж, маргааш гэхэд Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ илэрхийллээ. Үндсэн хуулийн Цэцэд үндэслэлээ тодорхойлохдоо маш хянуур, үндэслэлтэй гаргах ёстой учраас хуульчид хэлэлцэж, зөвшилцөж байгаа гэнэ. Нөгөө талаар хууль батлагдсанаас хойш Төрийн мэдээлэлд хэвлэгдэх, Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа зэрэг процессыг нь хүлээх зуур маш олон хуульчид нэгдэж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ажээ. Тиймээс Лхагва гариг гэхэд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар тооцоолж байгаа аж.

Хуульчид Монголын хуульчдын холбоо гэхгүйгээр, улс эх орныхоо төлөө санаа зовж, Үндсэн хуульт ёсоо хамгаалах гэсэн хуульчдын клуб, нэгдлүүд үүсээд идэвхтэй үйл ажиллагаагаа өрнүүлж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж