"25" дугаар
суваг телевизийн “Танайд хоное” нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч
Г.Алтантүрүү их аварга Асашёорюүд “Танайд хонож болох уу” гэсэн хүсэлт
тавихад “Эр хүн байна даа, хээр сайхан цай чанаж хоноё л доо” гэж ихэд
уриалагхан хариуллаа. Их аварга маань ирэх аравдугаар сарын-3 нд
сумогийнхоо дэвжээнд зодох тайлах ёслолоо хийх аж. Түүнээс өмнө бэлтгэл
ажил их байгаа учир гуравдугаар 18-нд Япон руу буцна гэж сэтгүүлчдэд
дуулгав. Мөн жингээ хасах бодолтой байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад,
их аварга маань маргааш Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ уулзах аж.
Б.Анхцэцэг