Ньюс хөтөч: Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Ньюс хөтөч: Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD – ЭЗХАХБ), Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, ЖДҮХС-тай хамтран ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулна.
  • Нийслэл дэх Мал эмнэлгийн байгууллагуудын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдана.
  • "Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ -2019" чуулган Blue Sky зочид буудалд болно

09.30 

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг эх орондоо ирнэ.

10.00

  • Аутизмыг таниулах дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тохиодог.  Энэ жил аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага нэг дор цуглан, эцэг эхчүүд, хэвлэл мэдээлэлд нээлттэй өдөрлөгийг One event hall-д зохион байгуулна. Холбоо барих  утас: 88077809
  • МХЕГ- аас зохион байгуулж буй иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:91989890, 88000098

11.00

  • НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:91887887
  • Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хурал Ардчилсан намын төв байрны таван давхрын хурлын зааланд болно. Холбоо барих утас:91020880

11.30

  • БСШУСЯ Боловсрол телевиз хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслол БСШУСЯ-ны 401 тоотод болно. Холбоо барих утас: 99012549

14.00

  • Мишээл экспод "Эх оронч худалдан авалт" үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Хавдар судлалын үндэсний төвийн ажилтай танилцана. Холбоо барих утас: 86885060

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1977.04.02 БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоов

2000.04.02 Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох “Төмөртийн хүдэрийн уурхай”-н суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Хуан Зякуй нар оролцов

2011.04.02 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж