Хүүхдийн 20 мянгад 228 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн 20 мянгад 228 тэрбумыг зарцуулжээ

“Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр салбартаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулсан юм.

Салбарын сайдын мэдээлснээр хүн амын 35 хувийг эзэлдэг 960 мянга гаруй хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход  2014 онд 228.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн aжилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд нийт 579 орчим мянган иргэн хамрагдсаныг баталгаажуулсан байна. Эдгээр иргэдийн 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэй байгаа аж. Нийт бүртгэгдсэн иргэдийн 75.3 хувь буюу 4360 мянган иргэдийн ажиллаж шимтгэл төлсөн жил 5-11 жилээр нөхөн тооцуулж нэмэгдсэн байна. Нийгмийн халамжаас тэтгэвэр авч байсан 12.7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрджээ. Мөн 100 мянган орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

Нийгмийн хамгааллын салбарт хийсэн нэг чухал ажил нь Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан  явдал гэж С.Эрдэнэ сайд онцолсон. Долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх эхлэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг даатгалын сангаас төлөөлүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэнийн тусламж үйлчилгээний багцыг өргөтгөх, эмийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх аж. 

Монгол Улсын нийт өрхийн 86 хувийг хамруулж, 712044 өрохийн мэдээллийг амьжиргааны түвшингээр эрэмбэлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлжээ.  Мөн  Төрөөс хүн амын хөгжлийн чиглэлээр баримтлах цогц бодлогыг боловсруулсан болохыг энэ үеэр мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байгаа. Энэ хуулиар  төрөөс гэр бүл, эцэг, эх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тоооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон хаилцааг зохицуулах аж. Мөн Хамтын тэтгэвэрийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаагаа салбарын сайд мэдээллээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж