Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 013-р ангид хүн нас барлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 29-нд иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очих үед тус ангийн сантехникч болох 58 настай эрэгтэй Т нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар талийгаачийн зүрх хаагдсанаас нас барсан байж болзошгүй хэмээн дүгнэж байгаа ажээ.
Холбоотой мэдээ