Үйлдвэрлэлийн ослын даатгалд сайн дурын даатгуулагчид ч хамрагдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэлийн ослын даатгалд сайн дурын даатгуулагчид ч хамрагдах боломжтой

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Үйлдвэрлэлийн ослыг зөвхөн ажлын байртай холбож ойлгож болохгүй. Гадуур ажил үүрэг гүйцэтгэх болон томилолтоор явах, албан сургалтад хамрагдах үед мөн ажил эхлэх болон дуусах үед хувийн бэлтгэл хангах, засварлах үед түүнчлэн гэр ажил цалин авдаг газрынхаа хооронд явж байхдаа осолд өртөхийг хүртэл хамруулж ойлгоно. Үүнд мөн байгаль цаг уурын, гэнэтийн аюул, химийн хор, гоц халдварт өвчин зэрэг гамшгийн нөлөөллийг ч багтаадаг. Энэ бүх тохиолдолд даатгалтай иргэн танд тэтгэвэр, сувиллын тэтгэмж авах эрх үүснэ. Харин аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, архи мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд хуулийн заалт үйлчлэхгүй болохыг анхаараарай. Үйлдвэрлэлийн ослыг 48 цагийн дотор хөдөлмөрийн гэрээтэй даатгуулагчийн хувьд тухайн байгууллага, сайн дурын даатгуулагчийн хувьд тухайн орон нутгийн засаг захиргааны дэргэдэх комисс зохих журмын дагуу судлан бүртгэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагч баталгаажуулна.

Хуулийн энэхүү хамгаалалтад сайн дурын даатгуулагчид ч хамрагдахыг анхаараарай. Даатгал амьдралын баталгаа. Харин сонор сэрэмж, урьдчилан сэргийлэлт гэдэг осолд өртөхгүй байх баталгаа.

Эх сурвалж: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж