Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан мэдээгээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,8.3 мянган га-д хүнсний ногоо,16.0 мянган га-д тэжээлийн таримал,33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авахаар төлөвлөөд байгаа аж.
Газар тариалангийн ажилд зориулж, үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж иргэн,төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.
О.САР