Агаарын тээврийн салбарын алдагдал 15 тэрбум рублийг төсвөөс нөхнө

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Агаарын тээврийн салбарын алдагдал 15 тэрбум рублийг төсвөөс нөхнө

Агаарын тээврийн салбарын алдагдал 15 тэрбум рублийг төсвөөс нөхнө

"Агаарын зорчигч тээврийн алдагдлыг нөхөх хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, энэ 2019 онд үүнд зориулан төсвөөс 15 тэрбум рубль гаргана" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ.

“Нислэгийн тийзийн зохих хувьд улсаас татаас өгөх хөтөлбөрийг сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж байна, үр дүнтэй байгаа. Өнгөрсөн 2018 онд долоон тэрбум рублийг зарцуулсан. Энэ татаасыг зорилтот бүлгийн хүмүүст зарцуулдаг, тухайлбал, оюутнууд, тэтгэврийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд. Энэ 2019 онд 15 тэрбумийг үүнд зарцуулна” гэж Дмитрий Медведев олон нийтийн "ВКонтакте" сүлжээгээр шууд ярилцлагад орох үеэрээ хэлсэн байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр агаараар зорчигчдын урсгал нэмэгдсэнийг Ерөнхий сайд онцолжээ. Гэсэн ч зарим нэг авиа компани татаасын тийз борлуулах дургүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж