ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв | News.MN

ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв

ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв

ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв

ОХУ-ын ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлж байна. Ингэхдээ тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2018 оны өсөлттэй уялдуулан индексжүүлж, хоёр хувиар нэмж байгаа юм.

2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 8315 рубль байсан бол өнгөрсөн 2018 онд 8483 рубль болж нэмэгдсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ.

Энэ нэмэгдэл нийтдээ дөрвөн сая ахмадыг хамарч байгаагаас дийлэнх нь буюу 3,2 сая нь нийгмийн халамжийн тэтгэвэр авагч юм.

Тэтгэвэр авагчдаас гадна цэргийн албанаас тэтгэвэрт гарагчид, тэдгээрийн гэр бүл, эх орны дайнд оролцогчид, цацраг идэвхт бодисын улмаас болон техногенийн осолд орсон хүмүүс, тэдний гэр бүлийнхний авдаг тэтгэвэр мөн индексжиж байна.

Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 9266 рубль болж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-02 107.77.173.11

Хамгийн том газар нутагтай,хамгийн их байгалийн нөөцтөй,газрын тос,байгалийн шатдаг хийн нөлөө бүхий экспортлогч,цөмийн зэвсэгтэй их гүрний иргэд ийм хөгийн аманд ч үгүй хамарт ч үгүй өчүүхэн тэтгэвэртэй юм уу? Хажууд нь өчүүхэн жижгхэн БНСУ-ын иргэд хамаагүй илүү бүр 100 дахин их тэтгэвэртэй юм байна.

Avatar

Зочин 2019-04-02 202.21.106.152

Агуу Оросын тэтгэвэрийн хэмжээ ядуу Монголтой ийм ойрхон байх гэж. Дэлхийг буулгаж авахгаад байгаа нөхдүүд биздээ

Avatar

Зочин 2019-04-02 202.179.24.87

Өөрсдийгөө их доогуур тэтгэвэр авдаг гэж бодоод бна уу.

Avatar

зочин 2019-04-02 202.179.24.87

Мэдээгээ бүрэн тавиачээ. Нийт тэтгэвэр авагчид 4 сая бишээ. Ямар тэтгэвэр авагчид нь нэмэгдсэн юм бол.

Avatar

Мгл 2019-04-02 103.26.193.25

Ядуу л байна даа маниас нэг их холдоогүй л юм бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж