ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв

ОХУ ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэв

ОХУ-ын ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлж байна. Ингэхдээ тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2018 оны өсөлттэй уялдуулан индексжүүлж, хоёр хувиар нэмж байгаа юм.

2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 8315 рубль байсан бол өнгөрсөн 2018 онд 8483 рубль болж нэмэгдсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлжээ.

Энэ нэмэгдэл нийтдээ дөрвөн сая ахмадыг хамарч байгаагаас дийлэнх нь буюу 3,2 сая нь нийгмийн халамжийн тэтгэвэр авагч юм.

Тэтгэвэр авагчдаас гадна цэргийн албанаас тэтгэвэрт гарагчид, тэдгээрийн гэр бүл, эх орны дайнд оролцогчид, цацраг идэвхт бодисын улмаас болон техногенийн осолд орсон хүмүүс, тэдний гэр бүлийнхний авдаг тэтгэвэр мөн индексжиж байна.

Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 9266 рубль болж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж