Ким Жон Намын аллагын сэжигтэн цаазын ялаас мултарлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Намын аллагын сэжигтэн цаазын ялаас мултарлаа

Ким Жон Намын аллагын сэжигтэн цаазын ялаас мултарлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Малайзын Куала Лумпурын олон улсын нисэх буудал дээр явж байхдаа нас барсан билээ. Түүнийг нисэх буудал дээр VX хэмээх хүний төв мэдрэлийн системийг гэмтээж даруй үхэлд хүргэдэг химийн хорт бодисоор хордуулсан гэж үздэг.

Энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан хоёр эмэгтэйн нэг болох Индонез улсын иргэн Сити Айсяг суллаж, хоёр дахь сэжигтэн болох Вьетнам улсын иргэн Дуон Тхи Хуоныг суллахгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Дуон Тхи Хуонд гурван жил дөрвөн сарын ял оноосон тухай Малайзын дээд шүүхээс өнөөдөр /2019.04.01/ мэдээллээ. Хэрэв Дуон Тхи Хуон энэ хэрэгт буруутай нь нотлогдвол түүнийг цаазын ял хүлээж байсан юм.  Ялыг тооцохдоо түүний хоригдож эхэлсэн өдрөөс буюу 2017 оны хоёрдугаар сараас тооцох юм байна.

Хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан хоёр эмэгтэй өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдүүлсээр байсан ба тухайн үед онгоцны буудал дээр явж байхад нь хэсэг хүмүүс тэдэн дээр ирж мөнгө санал болгоод, телевизийн хөгжилтэй шоу нэвтрүүлэгт орох санал тавьсан. Тэд саналыг хүлээн авч, нисэх буудлаар үйлчлүүлж буй эрэгтэй хүмүүсийн нүүр рүү шингэн зүйл цацаад зугтаах даалгавар авсан. Хамгийн сүүлийн хүн нь Ким Жон Нам байсан. Түүний нүүр рүү цацсан шингэн юу болохыг огт мэдээгүй хэмээн мэдүүлж байсан юм.

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж