Николас Кэйж: Тэр эмэгтэй миний бүх мөнгийг авахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Николас Кэйж: Тэр эмэгтэй миний бүх мөнгийг авахыг хүсч байна

Николас Кэйж: Тэр эмэгтэй миний бүх мөнгийг авахыг хүсч байна

Холливудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт, продюсер, найруулагч Николас Ким Коппола буюу Николас Кэйжийн хувийн амьдралын талаарх шуугиант мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байгаа ажээ. “Тeleprogramma.pro” цахим хуудаст мэдээлснээр, нэрт жүжигчин тэрбээр дөрөв дэх гэрлэлтээ цуцлуулахыг хүсээд зогсохгүй багагүй шуугиан тарьсан байна.

"Daily Mail"-д мэдээлснээр, Кэйж Гэрлэлтийн товчоон дээр өглөөний 11 цагийн үед нэлээн согтуу байдалтай очиж, улмаар "Тэр эмэгтэй миний бүх мөнгийг авахыг хүсч байна" хэмээн хашгирчээ. Гэрчүүдийн мэдээлснээр, Гэрлэлтийн товчооныхон жүжигчин эрийг бушуухан тусгай өрөөнд оруулахыг хичээсэн байна.

Кр.ru-д мэдээлснээр, Николас Кэйжийн гэрлэлтүүд бүгд гунигтайгаар төгссөн аж. Тэрээр хамгийн сүүлд жүжигчин Элис Кимтэй 11 жилийн турш дуулиантайхан амьдарсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулжээ.

Эх сурвалж: Rambler

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж