Гуравдугаар сард 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа | News.MN

Гуравдугаар сард 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

Гуравдугаар сард 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

Гуравдугаар сард 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хороо 2016 оноос банк бус санхүүгийн зах зээлд чадавхжуулах бодлого хэрэгжүүлж байна. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах энэхүү бодлогын гурав дахь үе шат эхлээд явж байна.

Дээрх бодлогын шийдвэрийн дагуу энэ онд эхний улиралд ББСБ-ууд дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэхээр заасан бөгөөд Хороо ББСБ-уудын дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг хянан үзсэний үндсэн дээр холбогдох бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж байна. Өнгөрөгч гуравдугаар сард нийт 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсны 96 нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлсэн бол хоёр нь нэмж салбар байгуулсан, нэг нь оноосон нэрээ өөрчилсөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар бүртгэлд нь өөрчлөлт оруулсан ББСБ-уудын жагсаалтыг хүснэгтээр үзүүллээ.

Эх сурвалж: СЗХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

3% 2019-04-06 66.181.161.124

УИХ гиишүүд ББСБ хулгайч нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж