“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой”

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой”

Монголын нийгэмд засаж залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Х. Тэмүүжин (5)

Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн асан, хуульч

“Ер нь асуудал болоод байгаа хонгилоо нураая гэвэл Үндсэн хуулиас гадуур бусад хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой. Мөн ҮАБЗ гэдэг байгууллага дотор УИХ-ын дарга нь орж суучхаад УИХ-аас гадна шийдвэр гаргалцчихаад хурал даргалагчийнхаа хувьд буцаад УИХ-аа ингэж шийдэх ёстой гээд тулгадаг байж болохгүй. ҮАБЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлийн салаа мөчрүүдийн уялдааг нь хангах, Засгийн газрын түвшинд ажиллах ёстой байгууллага. Түүнээс биш хууль тогтоох байгууллагын толгой дээр гарч сууж болохгүй, хамгийн том аюул нь энэ. ҮАБЗ-ийг нэр дурдаад орхих биш, энэ байгууллага юу хийж болох, болохгүйг нь нарийн заахгүй бол ердийн хуулиар тэд Үндсэн хуулийг үгүйсгэх хэмжээний эрх мэдлийг цуглуулах гэж оролдож байна. Эргээд харахад, өмнө нь Засгийн газарт байхдаа Ерөнхий сайдаасаа давж ҮАБЗ-ийг ашиглаад сурчихсан нөхдүүд өнөөдөр ҮАБЗ-д шавж очоод энэ байгууллагын нэрээр Үндсэн хуулиас давж ажиллах гэж оролдож байна.”

Эх сурвалж: news.mn

Баабар

Б.Баабар

Нийтлэлч

“Монгол Улсад сонгууль замбараагүй явагддаг. Бид ямар ч шалгуургүйгээр сонголт явуулдаг. Эрүүгийн гэмт хэрэгтэн гарч ирээд төрийг удирдаад явчихдаг. Өчигдрийн шоронгийн хулгайч өнөөдрийн Ерөнхийлөгч болчихдог. Хүмүүс улс төрийн намд итгэх  итгэл алдарсан байна. Том, жижиг бүх намуудын дэмжлэг 30 хувиас илүү гарахгүй байна. Хоёр голлох намын дэмжлэг өмнө нь хийсэн 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд дандаа 50 хувиас давж байсан. Хэзээ ч ийм доошоо орж байсангүй. Тиймээс ард түмэн бие даасан шинэ хүмүүсийг   дэмжиж байна. Гэтэл шинэ хүмүүсийн дэмжиж байгаа тэрхүү дэмжлэгийн орон зайг өөр хүмүүс дүүргэх аюултай. Бид бие даан нэр дэвшигчдэд зөвхөн зөвлөж ажиллана. Нөгөө талаасаа хэний ч эсрэг сурталчилгаа явуулахгүй. “Электорат” хөдөлгөөн сонгууль дуусахаар үйл ажиллагаагаа бүрэн зогсооно. Бүрэн зогсооно гэдэг нь цаашдаа өөрсдийн дэвшүүлж гаргасан хүмүүсээр далимдуулж  хэн нэгэн нь ашиг сонирхолд хүрэхгүй гэсэн үг."

Эх сурвалж: news.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж