Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласан барилга, орон сууц барих нь өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын хувьд гэрийн дулаалгыг сайжруулах ингэснээр дулааны алдагдлыг бууруулах, дулааны алдагдалгүй байшин барилга барих, эрчим хүч хэмнэсэн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй бүх талаар хамтарч, дэмжин ажиллана” гэдгээ Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж