Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.4.1/ боллоо.
Тус барилга нь Монголын анхны сургалтын эмнэлэг болж буйгаараа онцлог. Монголын анагаахын салбарын боловсон хүчний 95 хувийг бэлтгэдэг АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу Монгол-Япон сургалтын эмнэлгийг долоон тэрбум 986 сая иенийн буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Эмнэлгийн барилга япон стандартаар баригдсанаас гадна техник технологи, боловсон хүчин, үйлчилгээ гээд бүх зүйл нь японы эмнэлгийн үйлчилгээг мэдрүүлэх гэнэ.
Түүнчлэн тус эмнэлэгт резидент эмч нарыг дадлагажуулахаас гадна Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой.
Эмнэлэг зургадугаар сарын 17-нд өвчтөнүүдээ хүлээн авч эхлэх бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллах ажээ.
Сургалтын эмнэлэг нь 15 мянган ам метр талбайд байрлах бөгөөд амбулатори, дүрс оношилгоо, дуран, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал, лаборатори, эмийн сан, ариутгал, гал тогоо, бичиг хэрэг, захиргаа, сургалтын танхим, эмчийн үзлэгийн кабинет, морог зэрэг хэсгээс бүрдэж байна. Мөн хэвтэн эмчлүүлэх 104 ортой байх юм.
Холбоотой мэдээ