Сэлэнгэ аймгийн Мандал сумд гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуул сураггүй алга болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг өчигдрөөс /2019.03.31/ эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж байна. Ингэхдээ ойн сангийн харуулыг алга болсон гэх Шар шургаагт гэдэг газар гурван км-ийн тойрогт, Шар шургаагт газраас зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Үр дүнд хүрээгүй учир өчигдөр 20.40 цагт эрлийг түр зогсоон өнөөдөр /2019.04.01/ 06.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Ойн сангийн харуул нь 57 настай А гэгч юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ