Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Сүржин Ж.Энхбаяр

Дэлхийн олон улс оронд  өнөөдрийг инээдмийн баяр хэмээн тэмдэглэдэг. Монголчууд ч мөн энэ өдрийг нэгнийгээ хуурах, инээлгэх зэргээр тэмдэглэдэг “уламжлалтай”. Тэгвэл өнөөдөр сошиал орчинд хамгийн их трэнд болж буй хууралт бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэрээр аккаунтынхаа нэрийг өөрчилсөн хүмүүс байлаа. Тэд  “Өргөдөлөө өгөхөөр шийдлээ. Үхрээ маллаад сайхан амьдарч чадна гэж үзлээ. Баярлалаа та бүхэндээ. Уучлаарай", “Залуусаа зээл ав, би бүх зээлээ төлсөн” гэх мэтчилэн жиргэсэнд гишүүн ихэд уурссан бололтой.

Хэд хэдэн удаагийн жиргээний дараа тэрбээр өөрийн албан ёсны хуудаснаа “Миний өмнөөс хуурамч хаяг нээж худлаа жиргээд байгаа энэ нөхрийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар өгсөн ай-пи хаягаар нь олсон гэнэ ямархуу нөхөр байна харуулна, аа” хэмээн бичсэн нь олон хүний дургүйцлийг хүргэв бололтой. Хэн нэгэн ингэж бичлээ гээд шүүх, хуулийн байгууллагад хандаж, "айлгах" өдөр нь өнөөдөр л лав биш байх аа, эрхэм гишүүн ээ. Угтаа бол өнөөдөр инээдмийн баяр учраас нэрээ сольж, хэн хэнийг ч юу ч гэж хэлж болно, гагцхүү инээдмийн баярын өдөр ингэж сүржигнэх нь хэр зохимжтой юм бол доо.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж