Леонардо Да Винчийн бүтээл хулгайд алдагджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Леонардо Да Винчийн бүтээл хулгайд алдагджээ

Леонардо Да Винчийн бүтээл хулгайд алдагджээ

Абу Дабигийн шинэ музей өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн хамгийн үнэтэй, алдарт "Дэлхийг аврагч" (“Salvator Mundi”) бүтээлийг олонд үзүүлэх байжээ. Харамсалтай нь, тус музейн ажилтнуудын хэн нь ч Италийн сэргэн мандлын үеийн алдарт уран бүтээлч Леонардо Да Винчийн энэхүү бүтээл эдүгээ хаана буйг мэдэхгүй байгаа аж.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сарын эхээр Абу Даби дахь Луврын музей “Дэлхийг аврагч” зургийг хүлээн авч буйгаа мэдэгдсэн билээ. Тус бүтээлийн зохиогчийн талаар удтал маргасны эцэст 2011 онд урлагийн түүхчид болон судлаачдын консорциум Леонардо да Винчийн бүтээл болохыг хүлээн зөвшөөрчээ.

Абу Дабид 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр байрлуулах ёстой байсан тус бүтээлийг есдүгээр сарын эхээр олонд дэлгэн үзүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн ч шалтгааныг нь тайлбарлаагүй аж.

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр “Нью-Йорк таймс” сонин Абу Даби дахь Луврын музейн нэрээ нууцалсан ажилтнуудын мэдээллээс иш татан мэдээлэхдээ тэдний хэн ч нь тус бүтээл хаана байгаа талаар мэдэхгүй байна хэмээн бичжээ.

Парис дахь Луврын музей өөрийн нэрээ ашиглахыг Абу Дабигийн музейд зөвшөөрсөн бөгөөд "Дэлхийг аврагч" бүтээл хаана байгаа талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа аж.

Францын эрх баригчид 2019 оны намар, нэгэн онцгой үзэсгэлэнгийн үеэр "Дэлхийг аврагч" бүтээлийг олонд дэлгэхээр төлөвлөжээ. Алдарт бүтээл алга болсон талаар Луврын албаны ёсны төлөөлөгчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж буй юм байна.

Өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард Нью-Йоркт “Christie’s” дуудлага худалдаагаар тус зураг хамгийн өндөр үнээр буюу 450 сая ам.доллараар зарагдсан тухай мэдээлжээ. Худалдан авагч нь утсаар дуудлага худалдаанд оролцож, өөрийн нэрийг нууцлахыг хүссэн аж. “Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр, Саудын Арабын ханхүү Бадер бин Абдулла бин Мухаммед бин Фархан аль-Сауд тус бүтээлийг худалдаж авсан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж