Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал тойргийн барилдаанд оролцож эхэллээ. Гэхдээ Хакүхо барилдаан хийхгүй бөгөөд ёкозүна дохёнд гарах ёслолд оролцож байна. Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан орон нутагт өчигдрөөс эхэлсэн.
Хакүхо өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнд нэг ч унаагүй 15 даваатай түрүүлсэн бөгөөд сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай барилдахдаа баруун гарандаа гэмтэл авсан билээ. Тэрбээр хэд хоногийн өмнө тойргийн барилдаанд оролцох эсэхээ шийднэ гэж байсан ч ёслолын арга хэмжээнд оролцож эхлэв.
Хакүхо эмч нартай ярилцаж байгаад эмчилгээгээ шийднэ гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Холбоотой мэдээ