Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК “Боломж” төслөө 2 дахь удаагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК “Боломж” төслөө 2 дахь удаагаа эхлүүллээ

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК “Боломж” төслөө 2 дахь удаагаа эхлүүллээ

2018 онд бидний хэрэгжүүлж эхэлсэн Боломж-1 төсөл нь Улаан чулуут орчимд амьдардаг тогтсон ажил, мэргэжилгүй иргэдийг сурган, тогтмол ажлын байртай, Монгол Улсад татвар төлөгч иргэн болгох зорилготой юм. Энэ төслийн хүрээнд 2018 онд нийт 78 хүнээс хүсэлт хүлээн авсан бөгөөд ярилцлагад ирсэн 22 хүнээс ярилцлага авч, хөтөлбөрт 18 хүнийг сонгосон. Эдгээр иргэдийг шаардлагатай сургалтад хамруулан, бичиг баримттай болох, жолоо барих эрхтэй болох, цаашлаад хүнд машин механизмын операторын мэргэжилтэй болгосон юм. Боломж-1 төслийн 11 оролцогч нь жолооны үнэмлэхгүй байсан тул жолооны курсэд хамруулсан ба жолооны үнэмлэх авснаас 6 сарын дараа хүнд машин механизмын операторын курсдээ энэ жилийн оролцогчидтой хамт суух болно. Боломж-1 төслийн эхний 7 төгсөгчийг Хишиг Арвин Индустриал ХХК ажлын байраар хангасан бөгөөд одоо манай төгсөгчид уурхайн талбайд ээлжээр хүнд машин механизмын оператороор ажиллаж байна.

Энэ оны 1-р улиралд Боломж-2 төсөлөө эхлүүллээ. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Нийгмийн Хариуцлагын Хорооны гишүүд 2-р сарын 23-ны өдөр Улаан Чулуутын хогийн цэг дээр байрлан тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст зар тараан газар дээр нь бүртгэл хийн, ярилцлага авлаа. Нийт 100 гаруй хүн уг төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн эзлэх хувь урьд жилийнхтэй харьцуулахад илүү олон байлаа. Бид энэ жил 30 хүнийг “Боломж-2” төсөлд хамруулахаар сонгоод байна.

Амьдралын нугачаанд нэг бүдэрсэн ч иргэд маань дахин бүдрэх хүсэлгүй байна. Амьдралаа илүү дээшлүүлж, нийгэмд хариуцлагатай иргэн байхыг, улсдаа татвар төлөгч байхыг эрмэлзсэн иргэддээ бид туслан, хамтран ажиллах болно. Илүү гэгээлэг нийгмийн төлөө Вагнер Ази Тоног Төхөөрөмж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж