Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв

Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв

Гүржийн Тбилис хотод болсон жүдо бөхийн Гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж, өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанууд болж, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Их Британы Ф.Чамберлан, Узбекистаны Я.Имамовыг ялсан ч Гүржийн бөх Века Гвиниашвилид ялагдан дагах барилдаан хийхээр болсон. Улмаар Чехийн Петр, Узбекистаны Давлат Бобонов нарыг дараалан ялж, медалын тавцанд зогссон юм.

Тбилисийн Гран-прид Монголын 15 жүдоч барилдсанаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж, Гавьяат тамирчин Г.Болдбаатар /60 кг/, Г.Одбаяр /73/, ОУХМ Б.Хорлоодой /эмэгтэй 52 кг/ нар шагналт тавдугаар байр, Д.Алтансүх/66 кг/ шагналт долдугаар байр эзлэв. Нийт 52 орны жүдочид өрсөлдсөнөөс 18 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж