Аризона Койотис чухал хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Аризона Койотис чухал хожил авлаа

Аризона Койотис чухал хожил авлаа

Хойд Америкийн ҮХЛ-н плэй-оффын тоглолт эхлэхэд ердөө 2-3 тоглолт үлдээд байна. Улирлын тоглолт өндөрлөх дөхөж байгаатай зэрэгцээд плэй-оффын төлөөх өрсөлдөөн улам бүр сонирхолтой болж байгаа бөгөөд өнөө өглөө Өрнөд бүсийн плэй-оффын төлөө өрсөлдөж буй Аризона Койотис болон Миннесота Уайлд багуудын тоглолт явагдлаа.

Энэ тоглолт хоёр багийн хувьд аль алинд нь хожигдох эрхгүй чухал тоглолт байсан юм. Хоёр багийг ердөө 1 оноо зааглаж байсан бөгөөд мөн плэй-оффын шугамны ердөө доор бичигдэж байгаа. Өнөөдрийн тоглолтонд Аризона Койотис баг өрсөлдөгчөө 4-0 харьцаатай хожиж улирлын 84 дэх оноогоо авсан. Ингэснээр плэй-оффын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжоо хадгалж чадлаа. Хожил байгуулсан талбайн эзэн Аризона Койотис багаас Ж.Арчибалд 2 гоол, 1 гоолын дамжуулалт өгч шилдэг тоглолтоо үзүүлсэн байна. Өнөөдрийн тоглолтонд хожил авснаар Аризона Койотис баг ердөө 1 онооны дутуутай Колорадо Эвеланш багийн дор яг плэй-оффын шугамны ард бичигдэж байна. Ямартаа ч Аризона Койотис баг плэй-оффт шалгарч чадаагүй 6 жилийн хар цувралаа зогсоохын төлөө тоглож байна.

Мөн өнөөдөр Колумбус Блю Жакетс баг Баффало Сэйбрес багийг буулгаж авснаар плэй-оффын байрлалаа баталгаажуулж чадсан. Харин ердөө плэй-оффын байрлалд дөнгөж багтаж байгаа Каролина Харрикейнс баг Питтсбург Пингвинс багт хожигдож хүнд байдалд оржээ. Гэхдээ плэй-оффын байрлалдаа үлдэж чадсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж