Японы “Рэйва” он тоолол тавдугаар сарын 1-нээс эхэлнэ | News.MN

Японы “Рэйва” он тоолол тавдугаар сарын 1-нээс эхэлнэ

Японы “Рэйва” он тоолол тавдугаар сарын 1-нээс эхэлнэ

Японы “Рэйва” он тоолол  тавдугаар сарын 1-нээс эхэлнэ

Япон улсад “Рэйва” нэртэй  шинэ эхэлж байгааг тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга олон нийтэд зарлалаа.

Одоогийн эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж түүний ууган хүү Нарухито хаан ширээнд заларснаар “Хэйсэй /амар амгаланг тогтоосон /” эрин албан ёсоор өндөрлөх юм. Ерөнхий сайд Шинзо Абэгийн танхим шинэ эриний нэрийг баталснаар ийнхүү олон нийтэд зарлажээ.  Эзэн хаан Акихитог 1989 онд хаан ширээнд залрахын өмнө шинэ эриний нэрийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кэйзо Обүчи зарлаж байсан байна.

Японы эрдэмтэн судлаачдын санал болгосон нэрсээс сонгож, шинэ эриний нэрийг тодруулснаар тавдугаар сарын 1-нээс эхлэн “Рэйва”-ийн нэгдүгээр он эхлэх юм.

Энэхүү нэрийн утгын талаар албан ёсны тайлбарыг Ерөнхий сайд Абэ Шинзо хийлээ. Энэхүү нэрийг Хятадын дүрс үсгийн соёл дээр үндэслэж биш, анх удаа Японы эртний яруу найргийн эмхэтгэл Манъёошюү зохиолын 5-р ботийн 32 дахь шүлгээс ишлэн авчээ.

Ерөнхий сайд Абэ Шинзо: Энэ нэрэнд "хүн ард зүрх сэтгэлээрээ нэгдэн нягтрах үед соёл төрж бий болдог. Үмэ цэцгийн адил япон хүн маргаашийнхаа мөрөөдлийг дэлбээлүүлэх улс орон байх болтугай" гэсэн утга агуулагдаж байгаа гэж ярив.

Жирийн Япон иргэд "эвтэй найртай, гэрэл гэгээтэй" эрин цаг гэж ярьцгааж байна.

Энэ нэрийг Английн Би-Би-Си "дэг журам, энх тайван" гэж орчуулан мэдээлж байгаад анхааралтай хандахыг уриалж байна. "Дэг журмаар энх тайванд хүрэх" биш, "нэгдэж нягтран гэрэл гэгээтэй, энх амгалан ертөнц" рүү япончууд тэмүүлж байгааг энэ нэрнээс ойлгож болно хэмээн Японы хэвлэл мэдээлэл тайлбарлаж байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-01 66.181.167.253

toolol n ireh sariin negend ehelne

Avatar

zochin 2019-04-01 108.28.146.232

REIWA TENNO BANZAI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж