Алт тушаалт 87 хувиар буурчээ | News.MN

Алт тушаалт 87 хувиар буурчээ

Алт тушаалт 87 хувиар буурчээ

Алт тушаалт 87 хувиар буурчээ

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон.

Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 9-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

Монголбанк 2019 оны 3 дугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байснаас 623 кг дутуу буюу 87%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 3 дугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авсан.

2019 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны 3 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байлаа.

Энэ нь Лондонгийн үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой юм. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Лондонгийн үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.

График 1. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ
График 2. 2019 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХН 2019-04-06 202.179.24.82

МОНГОЛЫН АЛТНЫ 87 ХУВЬ НЬ ХУЛГАЙГААР ХИЛ ДАВЖ 13 ХУВЬ НЬ ТУШААГДАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ. ИЙМ ДЭЭРЭЭ ХҮРВЭЛ ЕР АЛТ ОЛБОРЛОЖ ЯАХЫН. ХУУЛЬ ГАРГААД БҮГДИЙГ НЬ ХААЧИХАА. БАС ХИЛ ГААЛЬ ТАГНУУЛААР Ч ЯАХЫН. ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ГАРЛАГА. ТАТН БУУЛГАЧИХ

Avatar

Зочин 2019-04-06 202.131.245.26

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ САЙН ШАЛГАХ ХРТЭЙ. НҮҮРСНИЙ ГААЛИЙН ШАЛГАЛТАНД МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ БАЙНА УУ.

Avatar

Зочин 2019-04-06 202.126.89.163

Tsssss erguu malnuud

Avatar

Зочин 2019-04-06 64.119.17.89

түр зуурын шантааж хилээ чангал хуулиа чангал

Avatar

Зочин 2019-04-06 202.126.89.163

Yaasan teneg um be? Yah gej amidardiin.

Avatar

Шороотын Цэвээн 2019-04-06 89.228.215.18

Алтыг ийм байдалд оруулсан нь АН-ын буруу,тэр дундаа Одхүү новшын хийсэн ажил…

Avatar

иргэн 2019-04-06 202.126.89.24

Алтны ордоор татр авах ёстой. Нөгөө талаар хил дээр тусгай ажиллагаа явуулбал зүгээр. Алт бол ард түмний өмч.

Avatar

111111 2019-04-06 103.212.119.163

Шороо ухаж олсон монгоноосоо ядаж татвараа толчихож чадахгуй новшнууд шуу. 2,5-хан хувь л нэмэгдсэн ш дээ татвар нь. Тэрнээс болж эсэргууцэл илэрхийлээд, татарын хуулийн хугацааг сунгуулах гээд байдаг. Адгийн новшнууд юм даа

Avatar

зочин 2019-04-06 202.9.43.81

Хууль чангархад хулгай нарийсдаг гэдэгдээ ….. Жамаараа л болж байгаа юм байна хөөрхий .

Avatar

Зочин 2019-04-06 66.181.160.105

Алтаа алдаад дуусах уу. Энэ бол мафийнханы ажиллагаа шүү дээ. Алт хилээр гаргахгүй байх хуультай. Ухаж авчихаад тушаахгүй байна гэдэг бол гэмт хэрэг. Алтаа татвар нэмэгдвэл тушаахгүй гээд байгаа нь том гаруудын ажил. Бүх алт ухаж байгаа компаниудыг мэдэж байгаа юм чинь гаргасан алтаа яасан бэ гэж асуух зүрхгүй болчихсон төр юм байна л даа.

Avatar

Зочин 2019-04-06 202.126.89.163

Wow alt hileer gargahgui huuilitai um uu

Avatar

Зочин 2019-04-06 202.126.89.163

Alt gargaj uzsen uu huuhdee hhehehe

Avatar

ИРГЭДЭЭС 2019-04-06 139.5.216.233

ЗҮВ ЗҮГЭЭР БАЙСАН ЭДЭЭРЭЭ ОРОЛДООД… ӨӨР ХИЙХ ЮМГҮЙ МЭТ… ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МОНГОЛ УЛСАД БАЙДАГ, БАЙДАГГҮЙ БҮХ АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР ХАНДИВЫГ ТӨЛӨӨД ДЭЭР НЬ ХЭДИЙГ НЭМЖ ТӨЛӨХ ВЭ Л ГЭСЭН АСУУДАЛ Ш ДЭЭ, ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ !!! ЮУ БОДОЖ ИЙМ ЮМ ХИЙГЭЭД БАЙДАГ БАЙНА АА ???

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨРТДӨГ ТАЛБАЙН ХУВЬД ХАРЬЦУУЛАХЫН АРГАГҮЙ ГАЗАР ТАРИАЛАНТАЙ ТАТВАР ТӨЛБӨРИЙГ НЬ ЗҮГЭЭР НЭГ ХАРЬЦУУЛААД ҮЗЭЭЧ !!!

Avatar

Зочин 2019-04-06 103.9.89.18

Хил гааль дээрхихяналтаа улам сайжруул. Хураагдсан алтыг шууд улсын орлого болгож алтаа нуусан этгээдийг хатуу шийтгэ

Avatar

Зочин 2019-04-06 66.181.185.118

ЯГ ХИЛ ДЭЭР БАРЬЖ ХАРАГДААЧ

Avatar

Зочин 2019-04-06 202.179.27.218

УИХ -ын гишүүд алтны компаниудын ард байдаг шүү дээ. Худлаа ярихаа боль. Та нар татвараа битгий төл. Татварын хэмжээг буулгана гээд сууж байгаа ойлгомжтой. Эх орончийнд дүр тоглогчид

Avatar

Зочин 2019-04-06 43.242.242.57

MANAI COMPANI 10% TATVAR TULIE.ZUVSHUURLIIG NI HURAAGAAD AVAAD UG!!!

Avatar

уулын өвгөн 2019-04-06 202.131.228.20

76-н тэнгүүдээс болоод шууд валют болдог хамаг алтаа алдаад, өрөнд орж, өтөнд идүүлээд цөөхөн монгол дуусах нээ. Алтны татварыг 2,5-аас 2 хувь болгосон бол энэ жил 23тн алттай болох байлаа. Даанч 76 мунхагуудаас болоод алтны татварыг 5 хувь болгосон тул энэ жил 2,9тн алттай болвол дээдийн заяа болж, гадаад валютын ханш 3000 төгрөг болохоор шийдлээ дээ. Хайран алт минь гарын салаагаар гадагш цувлаа даа.

Avatar

Зочин 2019-04-06 49.0.141.14

Алтчин гуйа татвараа төл.

Avatar

Зочин 2019-04-06 206.189.41.220

Аль ухаж байгаа хүмүүс нь тодорхой, ордын нөөц тодорхой, Тэр хүмүүс хэнтэй холбогддог нь тодорхой, алт авдаг, зардаг хүмүүс нь тодорхой, хилээр гарах нь тодорхой. бүх зүйл тодорхой байхад МОНГОЛ ТӨР яаж л чадахгүй байна гэдэг эмгэлэн

Avatar

Зочин 2019-04-06 119.40.103.6

Монголд чинь хил гаалийн бүхэл бүтэн систем ажиллаж байгаа биз дээ. Нинжа нар металь илрүүлэгч ашиглаад алт ухаад байхад хил гаалийнхан бүх алтаа гадагш нь гаргаад дуусах юм. Засгийн газар энд анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авахгүй бол эх орны валютын нөөц дууслаа.

Avatar

иргэн 2019-04-06 202.126.89.125

5 хувь бага байна. Манайх ямар Хятад АНУ адил хөрвөх валюттай биш. Алт монгол банкинд тушаахад зөрөөд доллар юань еин бага болно Иймд бид татвараар байгалийн баялгийн үр шимийг хүртэнэ. Хил дээр тусгай ажиллагаа явуулах хэрэгтэй. Яагаад бүхэл улсын хилийг нууцаар алт гараад байгаа юм. Бараг тодорхой сая халагдсан цаашид халагдах авилгалч хууль хүчнийхэн л ард байгаа учраас ийм байгаа. Одоо шинэ хууль цагдаа шударгша төр гарч байгаа тул тэр нижа контр бандийнхан бүгд будаа. Алтны татварыг 50 хувь

Avatar

Зочин 2019-04-06 119.40.103.6

маш зөв. Энэ бол эх орныхоо эсрэг зохион байгуулалттай хийж буй гэмт хэрэг. Хил гаальд ёстой тусгай ажиллагаа явуулах цаг нь болсон.

Avatar

Зочин 2019-04-06 202.179.24.34

heden zuun myangan tonn nuurs gaaliar yamar ch bichig barimtgui yavuulchihsan gee bizdee. ter unen bol altiig chuluutei gargachih bailgui manai hil gaaliinhan. tatvar nemegdeheer l il dald yums nemegddeg n huuli daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж