УИХ-ын гишүүн М.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллажээ. Тодруубал өнгөрөгч сарын 29 нд Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан УИХ-ын үйл ажиллагаа, шинээр батлагдсан хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, санал хүсэлтүүдийг хүлээн авчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр суманд баригдаж буй Соёл спортын цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцаж, гишүүний хувиар байнга анхаарч ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн байна. Мөн энэ онд Эрдэнэ суманд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцжээ.
Дараа өдөр нь буюу 30-нд Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан санал хүсэлтүүдийг нь хүлээн авч, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Архуст сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засвар, Баянжаргалан суманд баригдсан сурагчдын дотуур байрны үйл ажиллагаатай танилцсан байна.
Харин өчигдөр Сэргэлэн, Баянцагаан сумдад ажиллажээ. УИХ-ын дарга асан М.Энхболд Сэргэлэн сумын залуу А.Сүлдийн БНСУ-д хийгдэх зүрхний хагалгааны 170 гаруй сая төгрөгийн зардлыг олон улсын байгууллагатай холбогдон шийдвэрлэж байжээ. Тус суманд ажиллах үеэр хүү ирж уулзан эрүүл саруул болсноо дуулгажээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ