Мерседес давхар цохилт хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Мерседес давхар цохилт хийлээ

Мерседес давхар цохилт хийлээ

Авто спортын формула-1 уралдааны энэ оны 2 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Персийн булангийн Бахрейн улсад болж өндөрлөв. Байрлал тогтоох гараанд “Феррари” баг үнэхээр шилдэг байсан пол-позишн хийх эрхтэй болоод байсан. Ялангуяа “Феррари” багийн шинэ цэрэг Монако залуу Ч.Леклерк шилдэг байж үндсэн гараанд тэргүүн эгнээнээс гарах эрх аваад байсан. Гэвч Бахрейнд “Феррари” биш “Мерседес” баг давхар цохилт хийлээ.

“Феррари” баг бага зэрэг азгүй байсан гэхэд хилсдэхгүй. “Мерседес”-н залуустай хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан ч 38 дахь тойрог Л.Хэмилтонтой байрлалын төлөөх өрсөлдөөн хийх үедээ С.Феттел алдаа гаргаж 2-р байраас 5-р байр руу унасан бол уралдаан өндөрлөхөд ердөө 9 тойрог дутуу байхад хашир туршлагатай Л.Хэмилтон “Феррари” багийн залуу нисгэгч Ч.Леклеркээс тэргүүллийг авснаар уралдааны замыг дуусгасан. Ингээд “Мерседес” багийн Л.Хэмилтон тэргүүлж, түүний багийн хамтрагч В.Боттас дэд байранд орсон бол “Феррари” багийн Монако нисгэгч Ч.Леклерк анх удаагаа шагналын тавцан дээр гарлаа.

Хэдийгээр “Мерседес” баг давхар цохилт хийсэн ч “Феррари” багийн 21 настай залуу нисгэгч Ч.Леклеркийн хувьд мартагдашгүй дурсамж үлдээсэн. Тэрээр байрлал тогтоох уралдаанд анх удаагаа түрүүлсэн бол Бахрейны гараанд тойргийг хамгийн хурдан тойрсон нисгэгч болж, анх удаагаа шагналын тавцан дээр гарсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж