Дуучин Д.Болдод зориулан контемпорари бялуу хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдод зориулан контемпорари бялуу хийжээ

Дуучин Д.Болдод зориулан контемпорари бялуу хийжээ

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдод зориулан хийсэн шинэ загварын  контемпорари бялуу сошиалд олны анхаарлыг татаж байна.

“Sweet Kitchen” фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн хийсэн бялууныхаа тухай тайлбарлахдаа “Дэлхийд амтат бялууны хийц илүү арт, минимал чиглэл рүүгээ хөгжиж байна. Бидний хувьд энэ арга барилаас суралцаж байгаа. Энэ хүрээндээ дуучин Д.Болдын хувьд үргэлж шинийг эрэлхийлсэн уран бүтээл хийдэг дуучин учраас өөрсдийн шинэ загварын контемпорари бялууг бэлэглэсэн юм. Амтат бялууны оройг тусгайлан хэлбэрт оруулсан шоколадаар чимэглэсэн ба нарийн гар ажиллагаагаар өө сэвгүй хурц ирмэгийг гаргаж өгсөн. Энэхүү бялуу нь нимгэн кремтэй минимал өнгө төрхийг илтгэсэн гэдгээрээ онцлог” гэв. Авьяаслаг Б.Тэмүлүн бүсгүй "Камертон" хамтлагийн гуравдугаар сарын 8-нд хийсэн "Хайр" тоглолтын хүлээн авалтад өөрийн гарын бялууг хийж өгсөн байна.

Камертон хамтлагийн хувьд энэ жил 24 жилийн ой тохиож байгаа бөгөөд фенүүддээ зориулан олон ажлыг төлөвлөж байгаа ажээ. Харин хамтлагийн ахлагч Д.Болд шинэ дуу, шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж