85 настай Ц.Раднаа гурав дахь алтан медалиа хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

85 настай Ц.Раднаа гурав дахь алтан медалиа хүртэв

85 настай Ц.Раднаа гурав дахь алтан медалиа хүртэв

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

85 настай Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалыг хүртлээ. Түүнтэй АНУ-ын тамирчин Виллиам Янкович өрсөлдөж 4,83 метрийн амжилт үзүүлж, мөнгөн медалын эзэн болжээ. 85-аас дээш насны тамирчид өрөлдсөн энэ төрөлд Монгол, АНУ-ын тамирчид өрсөлджээ.

Ц.Раднаа өмнө нь 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртсэн. Түүний дараагийн амжилт 60 метрийн саадтай уралдаанд үргэлжилж, Итали, АНУ-ын тамирчдыг ялж аваргалсан.

Ц.Раднаа гурав дахь төрөл болох гурвын харайлтын төрөлд мөн аваргын алтан медалыг хүртэж, энэ жилийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, мөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлэв.

Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Түүний төрөлд зургаан тамирчин өрсөлдөж, Германы тамирчид алт, хүрэл медалыг хүртсэн байна. Мөн тэрбээр энэ удаагийн тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртжээ.

Монголын баг 2019 оны мастеруудын ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, 85 настай Ц.Раднаа гурван алт, 81 настай Т.Цэрэндолгор нэг мөнгө, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. 56 орны тамирчид ямар нэгэн медаль хүртжээ.

Баг тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирнэ.

Тэмцээний дүнг https://wmaci2019.domtel-sport.pl сайтаас харна уу.

Ц.РАДНААГИЙН ДҮН:

Т.ЦЭРЭНДОЛГОРЫН ДҮН:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж