“Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

“Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт эхэллээ

“Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж буй “Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд гэнэтийн ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, албан хаагчдыг сургаж дадлагажуулах сургагч багшийг бэлтгэх юм.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “ Гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоог Монгол Улсын гамшгийн удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэхэд цаг хугацаа орно гэдгийг бид мэдэж байгаа. Үр ашигтай байхын тулд Монгол орны онцлог, хэрэгцээ, нөөц бололцоонд тохируулан Гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоог бий болгохоор бид хамтран ажиллах ёстой. Үүнд өнөөдөр энд цугласан та бүхний оролцоо нэн чухал үүрэгтэй юм”  хэмээн онцоллоо.

Энэ удаагийн сургалтанд АНУ-ын Ойн албанаас сургалтын багийн ахлагч Крис Нобель, сургагч багш Майкл Копит це, Тим Мөрфи нарын сургагч багш нар оролцож байгаа бол Монголын талаас Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Гамшгаас хамгаалах улсын албад, мөн Дорнод, Өмнөговь, Ховд, Орхон аймгуудаас бүсийн төвийн төлөөлөл нийт 41 алба хаагч оролцож байна. Сургалт дөрөвдүгээр сарын 01-нээс 05-ны хооронд үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж