“TV Cocktail” болон “Татар” хамтдаа

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

“TV Cocktail” болон “Татар” хамтдаа

Ням гариг бүрийн орой цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулздаг “Tv Cocktail”-ийнхэн сүүлийн нэг жил уран бүтээлээ завсарлаж, үзэгчидтэй уулзсангүй. Тэдэнтэй адил “Татар” хамтлагийнхан ч тарж, уран бүтээл завсарласан. Тэднийг эзгүй байх энэ хугацаанд олон фэнүүд нь “Tv Cocktail” болон “Татар” хамтлагийнхныг үгүйлж байсан. Тэгвэл тэд хамтдаа эргэн ирэх гэнэ.

Ирэх намраас “Татар” хамтлагшинэ уран бүтээлээрээ фэнүүдтэйгээ уулзах бол “TV Cocktail”-ийнхан шинэ киногоороо үзэгчидтэйгээ уулзахаар төлөвлөжээ. Мөн дээрх хоёр хамтлаг хамтран ажиллаж байгаа бөгөөд “TV Cocktail” хамтлагийн шинэ киноны дууг нь “Татар”-ын залуус дуулж байгаа юм. Ийнхүү хэсэг хугацаанд завсарласан хоёр хамтлаг урлагтаа хамт эргэн ирж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж