Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 30-31–ны өдрүүдэд 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүн, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 12 том хүн, таван бага насны хүүхэд бэртэж гэмтсэн байна. Тухайлбал, бямба гаригт Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингаравын замд T.Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч арван настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Баянхонгор аймгийн нутаг Таанын хөндий гэх газар шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус, тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ