Ерөнхийлөгчид саймширсан Ц.Нямдоржийн заль

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид саймширсан Ц.Нямдоржийн заль

Ерөнхийлөгчид саймширсан Ц.Нямдоржийн заль

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр гурван шатны шүүхээс ял шийтгэл хүртсэн ялтнуудыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгосон Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн холын шуналыг гүйцээхэд нь багагүй тус нэмэр болсон нь цаанаа мөн л хувийн зорилготой бололтой.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэлгэсэн бичлэгийн тухайд Ц.Нямдоржийг өмнө нь мөн л  хуулийн сайд байхад "Глоб кредит” ХЗХ-ны асуудлаасаа болж, шоронд хоригдоод гарч ирсэн Ж.Мэндбаяр "Ийм дэглэлт байсан. Харин ч миний амссан дэглэлтээс хөнгөхөн байна" гэж бичсэн нь нийгмийн сүлжээнд багагүй шейр, хандалт аваад байгаа. Ямартай ч  дөрөв дэх удаагаа хуулийн сайдаар ажиллаж буй Ц.Нямдорж шоронгийн эрүүдэн шүүсэн гэх бичлэгээс ганцхан С.Зоригийн хэрэгтнүүдийг онцолж үзсэн нь олны эргэлзээг ч дагуулсаар байна.  Монголын шоронд огт дэглэлт болдоггүй, зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг дэглэв үү, Монголын шоронд болж буй дэглэлтүүдээс зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн бичлэгийг дэлгэх нь  Ц.Нямдорж сайдад ашигтай байсан уу гэх асуултыг түүнд юуны өмнө тавих нь зүйн хэрэг. Гэвч түүнд ийм асуулт тавибал "захиалгатай, худалдагдсан" болж хувирах нь гарцаагүй. Учир нь түүнд таалагдсан асуулт тавибал хариулдаг. Таалагдаагүй бол сэтгүүлчийг захиалгатай гэж загнадаг нь гэм биш.

Юутай ч тэрбээр гурван жилийн өмнө буюу 2016 онд  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад  цагдаагаас эрүү үүсгэн шалгаж байхад түүнийг мафийн толгойлогч хэмээн шүүмжилж суусан юм. Мөн УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэгэнтээ Н.Алтанхуягт хандан "Чиний хажуу хавиргаас хутга дүрэх хүн Х.Баттулга" гэж сануулж байсан ч удаатай. Харин өнөөдөр тэрбээр Ерөнхийлөгчийн өмнө сүүлээ шарван "эрхлэх" болсон нь хүү Н.Анхбаярыгаа Элчин сайдаар явуулах хүсэлтэй нь холбоотой гэх яриа ч улс төрийн хүрээнээс цацагдах болжээ.   Түүний хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд ажилладаг. Улсын зардлаар гадаадад сурсан ч зардлаа төлөөгүй гэсэн асуудалд нэр холбогдоод байгаа. Мөн 25 насандаа "Эрдэнэт" үйлдвэрт хоёр тэрбумын шахаа хийхэд нь эцэг  Ц.Нямдорж нь ганц утас цохиод л хүүгийнхээ ажлыг бүтээснээ ардын хүүхдүүдийн өмнө айж ичихгүйгээр сайрхаж байсан нь ч саяхан.   Ямар ч байсан олон төрийн хишиг буяныг хүртэж яваа  ч орон оронгүй, үзэх зурагтгүй хуулийн сайд эрх мэдэлтэй бүхэнд наалдаж, наалинхайтдаг, унаж яваа нөхрөө дэвсэлж гишгэдэг нь гэм биш зан болжээ. Үнэндээ, Ц.Нямдорж сайдад алдааг нь сануулсан, асуулт тавьсан бүхэн захиалгатай, худалдагдсан болж хувирдаг болсон. Үнэн үгэнд үхэр унасан хүн өшөөтэй гэж!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж