Арваас дээш лицензтэй 13 компани байна | News.MN

Арваас дээш лицензтэй 13 компани байна

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Арваас дээш лицензтэй 13 компани байна

Арваас дээш лицензтэй 13 компани байна

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулын 1342,  ашиглалтын 1680  лиценз бий. Төрлөөр нь авч үзвэл алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их буюу 547, нүүрснийх 318 байна. Гаднын  100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 444 тусгай зөвшөөрөл бий аж. Харин дотоодын  болон гаднын хамтарсан хөрөнгө оруулалттай 100 аж ахуйн нэгжийн 203 зөвшөөрөл байгаа юм. Түүнчлэн 10-аас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг 13 компани байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.

Сануулахад 2015 онд олгосон тусгай зөвшөөрөл 2691 байсан энэ тоо  сүүлийн дөрвөн жилд даруй 331-ээр нэмэгджээ.

ТооХувьГектарХувьНийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт3022100%8. 524.386.69100%5.4%
Хайгуулын134244.4%6.887.356.7380.8%4.4%
Ашиглалтын168055.6%1.637.029.9619.2%1.0%

 

Хоёрдугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40
  • Цуцлагдсан дуусгавар болсон-57
  • Барьцаа дуусгавар болсон-1

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-01 202.9.42.225

2дахь , 3 дахь аас нь төлбөрийг нь хуга нуга нэмээд л хаячих …10 дахь дээр нь арав дахин гэх мэт .

Avatar

Зочин 2019-04-01 202.55.188.44

gadaadiin hunuust arai ihvv gui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж