Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулын 1342, ашиглалтын 1680 лиценз бий. Төрлөөр нь авч үзвэл алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их буюу 547, нүүрснийх 318 байна. Гаднын 100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 444 тусгай зөвшөөрөл бий аж. Харин дотоодын болон гаднын хамтарсан хөрөнгө оруулалттай 100 аж ахуйн нэгжийн 203 зөвшөөрөл байгаа юм. Түүнчлэн 10-аас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг 13 компани байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.
Сануулахад 2015 онд олгосон тусгай зөвшөөрөл 2691 байсан энэ тоо сүүлийн дөрвөн жилд даруй 331-ээр нэмэгджээ.
Тоо | Хувь | Гектар | Хувь | Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь | |
Нийт | 3022 | 100% | 8. 524.386.69 | 100% | 5.4% |
Хайгуулын | 1342 | 44.4% | 6.887.356.73 | 80.8% | 4.4% |
Ашиглалтын | 1680 | 55.6% | 1.637.029.96 | 19.2% | 1.0% |
Хоёрдугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
- Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1
- Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6
- Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5
- Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40
- Цуцлагдсан дуусгавар болсон-57
- Барьцаа дуусгавар болсон-1
Холбоотой мэдээ