Австралийн Э.Бэртигийн анхны, Р.Федерерийн 101 дэх цом

Хуучирсан мэдээ: 2019.04.01-нд нийтлэгдсэн

Австралийн Э.Бэртигийн анхны, Р.Федерерийн 101 дэх цом

Австралийн Э.Бэртигийн анхны, Р.Федерерийн 101 дэх цом

АНУ-ын Флорида муж улсын Майами хотноо мэргэжлийн талбайн теннисний Майамигийн нээлттэй тэмцээн бүтэн 2 долоо хоногийн турш үргэлжилж аваргуудаа тодруулж байна. 34 жилийн түүхтэй Майамигийн нээлттэй тэмцээн нь Их Дуулга тэмцээний дараа орох чансаа өндөр тэмцээн юм. Иймд дэлхийн бүхий л шилдэг теннисчид цугларсан. Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн теннисчин чансааны оноон дээрээ 1000 оноо нэмж, ганцаарчилсан төрлийн аваргууд шагналын 1.3 сая ам.долларыг халаасалдаг тэмцээн юм.

Энэ удаагийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд 23 настай Австрали теннисчин Э.Берти тодорсон. Австрали бүсгүй Э.Берти тэмцээний шигшээд Чехийн К.Плишковатай шалгарч үлдсэн бөгөөд 2 сет үргэжилсэн тоглолтонд Э.Берти 7-6, 6-3 харьцаатай ялалт байгуулснаар тэмцээний цомыг хүртсэн. Хоёр теннисчдийн эхний сет тун өрсөлдөөнтэй болж тай-брейкээр Австрали бүсгүй ялалт байгуулсан. Харин 2-р сетэд Австрали бүсгүй өрсөлдөгчөөсөө бүх талаараа илүүрхэж 6-3 харьцаатай хожсон. Тэмцээний аварга Э.Берти Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны Австрали теннисчин болсноос гадна эмэгтэй теннисчдийн WTA-н премьер мандатори зэрэглэлийн тэмцээнд мөн анх удаагаа түрүүлсэн. Австрали теннисчин Э.Бертигийн энэ түрүү бол зүгээр ч нэг гэнэтийнх байгаагүй. Учир нь тэр өнгөрсөн оны төсгөлд WTA Элит Трофид түрүүлсэн бол энэ оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээний дунд шөвөгт шалгарсан. Сүүлийн үед ур чадвар нь сайжирч буй Австралийн ирээдүй болсон теннисчин бол Э.Берти болж байна.

Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Швейцарын алдарт теннисчин, 38 нас хүрч буй Р.Федерер түрүүлллээ. “Швейцар цаг” Р.Федерер Майами Мастерт 4 дэх удаагаа түрүүлж, нийт карьерынхаа 101 дэх цомоо ганцаарчилсан төрөлд хүртжээ. Тэрээр аваргын төлөө тус тэмцээний өнгөрсөн оны аварга АНУ-ын Ж.Иснертэй тоглосон. Эхний сет ердөө 24 минут үргэлжилж Р.Федерер өрсөлдөгчдөө ганцхан гэйм алдаж 6-1 харьцаатай хожсон бол дараагийн сетэд 6-4 харьцаатай ялалт байгуулснаар Майамигийн нээлттэй тэмцээний аварга болжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж