-"Ньюс" агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-
1925.04 сар “Ардын эрх” сонинг “Үнэн” сонин болгон өөрчлөв.
1928.04 сар МАХН-ын төв хорооны II бүгд хурал ба ТХБК-ын хамтарсан бүгд хурлууд хуралдав. Энэ бүгд хурлууд дээр “Баруунтан” гэгч нэр томъёо анх хөндөгджээ
1930.04 сар Алтанбулагийн сайдын яамыг татан буулгав
1930.04.07 Улсын зургадугаар их хурал хуралдав. 288 төлөөлөгч оролцсон тус их хурлаар нутгийн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргажээ. Латин үсгийг улсын албанд хэрэглэх шийдвэр гаргав.
1932.04 сар Архангай, Хөвсгөл, Завханы зарим сумдыг хамарсан хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого гарав. Мөн оны хавар рашаантын хүрээнд босогчид төв штабаа “Очирбатын яам” нэртэйгээр байгуулжээ.
1944.04.04 “Пионерийн үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарав.
1950.04 сар БНМАУ-БНАГУ, БНПАУ, БНЧАУ, БНБАУ,БНРАУ хооронд тус тус дипломат харилцаа тогтоов
1951.04 сар БНМАУ-д цагаачлагчдын холбоо байгуулагдаж 12 аймагт салбараа нээсэн байна.
1954.04 сар МАА-н зарим бүтээгдэхүүнийг худалдан авах ба бэлтгэх үнийг нь нэмэгдүүлэх тухай сайд нарын зөвлөл ба МАХН-ын төв хорооны тогтоол гарав.
1955.04.07 Хятад-Монголын “БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид томилох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав
1957.04 сар БНМАУ-ын АИХ-ын IV чуулган чуулав. Чуулганаас Зэвсэг хураах асуудлын тухай тунхаг бичиг гаргав.
1957.04 сар Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид БНЧСАУ-д албан ёсны айлчлал хийв.
1957.04.04 БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч н.Аварзэд болон ГЯЯ-ны орлогч сайд н.Дугарсүрэн нар БНМАУ-д найрсаг айлчлал хийхээр ирж буй БНЧАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг тосохоор үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирсэн байна.
1958.04.04 БНХАУ-ын Биеийн тамирын хорооны урилгаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамирын хорооны мотоспортын хэлтсийн дарга н.Халтархүү тэргүүтэй монголын баг тамирчид 19 хүн Тяньжин хотод хагас сар айлчлал хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирэв.
1959.04 сар Монголд атар газар эзэмших кампанит ажил өрнөв. Энэ онд 300.000 га газар эзэмших зорилт тавьжээ.
1960.04 сар БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу ЗХУ, Польш, Чехословак,Герман зэрэг улсад айлчал хийв.
1961.04 сар ЗСБНХУ-тай шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.
1961.04.07 ”БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны Соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Уг гэрээний дагуу хоёр улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ судалгааны ажилтан, дээд боловсролтой ажилтан, жүжигчид, харилцан илгээх тухайд тохиролцов.
1963.04 сар БНМАУ ба БНЕгипет улсын хооронд дипломат харилцаа тогтоов
1965.04.03 Дилав хутагт Жамсранжав АНУ-ын Нью-Йорк хотод нас барав
1975.04 сар БНМАУ-Шинэ Зеланд улстай дипломат харилцаа тогтоов
1977.04.02 БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоов
1982.04.03 Монгол Хятад хоёр талын төлөөлөгчдийн дарга нар “Хятад Монголын хилийг хамтран шалгах комиссын хурлын протоколд гарын үсэг зурав. Үүгээр 1963 онд байгуулсан Хятад Монголын хилийг хамтран шалгах комисын ажил сэргэв.
1988.04.04 Ханш нээх баярыг тохиолдуулан БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин сайдын зөвлөх Ван Баомин Элчин сайдын яамны ажилчдын хамт БНМАУ-аас БНХАУ-ын ажилчдад зориулан Улаанбаатар хотноо байгуулсан оршуулгын газрыг цэвэрлэж хөшөөнд цэцэг өргөв.
1991.04.04-10 Хятад Монголын хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах асуудлаар хоёр дугаар ээлжийн хэлэлцээр Бээжинд зохион байгуулагдав. Хоёр тал дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов.
1993.04 сар шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарав
1994.04.06-11 Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын ГХ-ийн сайд нар Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцов. Хоёр талын сайд нар хэлэлцээр өндөрлсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монголын Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримт-нд гарын үсэг зурж, мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа-ны гэрээнд гарын үсэг зурав.
2000.04.02 Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох “Төмөртийн хүдэрийн уурхай”-н суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Хуан Зякуй нар оролцов
2003.04.03 Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, ӨМӨЗО-ны Гадаад хэргийн захиргаа, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтэс зэрэг байгууллагууд хамтран хурал зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг “Аялал жуулчлалын жил” хэмээн зарлаж, олон арга хэмжээ авч байгаа бөгөөд ялангуяа Хятад, Орос хоёр хөрш улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
2005.04.06 Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийв. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцов. Шао Чивэй хэлэхдээ 2004 онд Монголоос БНХАУ-д 550 мянган хүн жуулчилсан бол Хятадаас 120 мянган иргэн Монгол Улсад зочилсон мэдээ байна гэв. Улмаар Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол Улс нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдва. Сайд Г.Батхүү хэлэхдээ Хятад Монгол хоёр улс газар зүйн давуу байдлаа бүрэн ашиглаж харилцан гуравдагч орны жуулчдыг татахыг хүсэхийн сацуу Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийг хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал зам харилцааны дээд бүтцийг байгуулах зэрэг талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэв.
2006.04.07 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас Хятад Монгол Улс саяхан Монгол Улсын нийслэлийн төв гүүр буюу Энхтайвны гүүрийг засан сэлбэх барилгын хэлэлцээрт гарын үсэг зурж, хятад ажилчид мөн жилийн тавдугаар сараас эхлэн Энхтайвны гүүрийг засах ажил эхлэх болсныг зарлав.
2011.04.02 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.