Оросын сэтгэцийн эмнэлгүүдэд хийсэн шалгалтаар 80 хувь нь ямар нэг зөрчилтэй гарсныг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хянах албаны орлогч дарга Ирина Брагина Засгийн газрын дэргэдэх Нийгмийн халамжийн асуудлаарх зөвлөлийн хурлын үеэр хэллээ.
ОХУ даяар ажиллаж байгаа сэтгэцийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн хяналтын газар, Хэрэглэгчийн хяналтын газар, Хөдөлмөрийн алба хамтран шалгалт хийж байгаа хэмээн Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова өмнө нь мэдэгдэж байсан юм.
“Эмнэлгүүдийн 80 хувь нь ямар нэг зөрчилтэй байна. Хамгийн түгээмэл байгаа зөрчил нь эрүүл ахуйн нормыг хангаагүй зөрчил байна. Ийм зөрчил нийт зөрчлийн 43 хувийг эзэлж байна” гэж Ирина Брагина хэллээ.
Эрүүл ахуйн зөрчлөөс гадна эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдэд байнгын хяналт тавьдаггүй, хэрэгцээт эмээр хангадаггүй, эмийг зөв хадгалдаггүй, өвчтөнүүдэд үзлэг хийдэггүй гэсэн зөрчлүүд илэрсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ