Оросын төмөр замын тээврийн РЖД компани 2019 оны тавдугаар сарын 25-наас наймдугаар сарын 31-ний хооронд сургуулийн насны хүүхдүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй зорчих боломж олгож байгаагаа зарлалаа. Гэхдээ энэ хөнгөлөлт холын чиглэлийн купе-ний тасалбар авсан нөхцөлд үйлчлэх юм.
Энэ хугацаа нь сургуулиудын хичээл тарж, хүүхдүүд төмөр замаар зорчих нь нэмэгддэг үе учраас РЖД тусгайлан хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ. Насны хувьд 10-17 насны хүүхдүүд энэ хөнгөлөлтөд хамаарах юм. 5-10 насны хүүхдүүдэд 35 хувийн хөнгөлөлт үзүүлнэ, харин 5 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй зорчино.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ