Urban Decay “Хаадын тоглоом”-оос сэдэвлэсэн коллекци гаргана

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Urban Decay “Хаадын тоглоом”-оос сэдэвлэсэн коллекци гаргана

Urban Decay “Хаадын тоглоом”-оос сэдэвлэсэн коллекци гаргана

Америкийн гоо сайхан, нүүр будалтын бүтээгдэхүүний “Urban Decay” брэнд алдарт “Хаадын тоглоом” цувралаас сэдэвлэсэн шинэ коллекцоо гаргахаар болжээ. Аряа Старкын жад, Жон Снөүгийн сэлэм хэлбэртэй багс, онгойлгох үед хааны суудал гарч ирдэг нүдний тенийн цуглуулга гэх мэт уг цувралыг шимтэн үзэгсдийн шуналыг хөдөлгөх өвөрмөц загвар хийцтэй будагнууд ирэх сарын 14-нөөс эхлэн худалдаанд гарах юм байна.

Мөн өдөр “Хаадын тоглоом” цувралын наймдугаар бүлгийн эхний анги үзэгчдэд хүрэхээр төлөвлөжээ. Нүдний харандаа, уруулын будаг, нүдний тень, багс, уруул хацар өнгөлөгч зэргээс бүрдсэн энэхүү багц нь 250 ам.долларын үнэтэй худалдаалагдах гэнэ.

“Urban Decay”-ын энэхүү бүтээгдэхүүн нь “Хаадын тоглоом” киноноос сэдэвлэсэн анхны бүтээгдэхүүн биш юм.  “Storybook Cosmetics” брэнд 2017 онд уг санааг анх гаргаж зохиогчийн эрх авахаар ажиллаж байгаа гэж зарлаж байсан ч хараахан амжилттай болоогүй бөгөөд үүнийхээ дараахан луунаас сэдэвлэсэн коллекц гаргаж байв.

 

Эх сурвалж:HARPERSBAZAAR

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж