Хөдөлмөрийн чадвар алдсан 1061 хүнд тэтгэмж олгожээ

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн чадвар алдсан 1061 хүнд тэтгэмж олгожээ

Хөдөлмөрийн чадвар алдсан 1061 хүнд тэтгэмж олгожээ

2018 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчny /ҮОМШӨ/-ний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэрийг 4344 хүнд, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 567 хүнд сар бүр олгосон байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг 1061 хүнд,  хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой зардал болон рашаан сувиллын зардлыг 3468 хүнд тус тус олгосон байна.

Аливаа ослыг үйлдвэрлэлийн, ахуйн, ажилтай холбогдсон осол гэж үндсэн гурван хэлбэрт хуваадаг. Жишээлбэл, оффисын ажилтан өглөө ажилдаа явж байхдаа эсвэл цайны цагаар гадуур явж байгаад осолд өртвөл үйлдвэрлэлийн осолд тооцох боломжтой. Учир нь тухайн ажилтан осолд өртсөн тухайн цагт ажлаасаа гарч эсвэл ажилруугаа орох гэж явсан байж болно. Тэгэхээр энэ  тохиолдол ч үйлдвэрлэлийн осолд багтаж байгаа юм. Мөн ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордсон тохиолдолд үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ. Гэхдээ ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа дур мэдэн өөр ажил гүйцэтгэж явсан, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, хууль бус зүйл хийж яваад осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй. Малчин даатгуулагчын хувьд мал маллаж байх үедээ аливаа осолд өртсөн тохиолдолд мөн адил үйлдвэрлэлийн осолд өртсөнд тооцогдоно.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж