“Шар хантаазтнууд” 20 дахь долоо хоногтоо жагслаа

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

“Шар хантаазтнууд” 20 дахь долоо хоногтоо жагслаа

“Шар хантаазтнууд” 20 дахь долоо хоногтоо жагслаа

Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон болон түүний Засгийн газрыг эсэргүүцэгч “Шар хантаазтнууд”-ын хөдөлгөөн 20 дахь долоо хоногтойгоо золголоо. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр бямба гаригт  /2019.03.30/ болсон жагсаалд Франц улс даяар нийт 33,7 мянган хүн оролцсон бөгөөд нийслэл Парис хотод 4000 хүн цуглажээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос бага зэрэг буурсан үзүүлэлт бөгөөд өмнөх жагсаалуудыг бодвол харьцангуй тайван жагсаал болсон байна.

Эхэндээ шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн 300 гаруй мянган хүнийг хамарч байсан уг хөдөлгөөн яваандаа улс эх орны эрх баригчид болон тэдний бодлогыг эсэргүүцэх болж, нөхцөл байдал улам хурцдан жагсагчид гудамж талбай, нийтийн эзэмшил рүү халдаж хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн юм. Ерөнхийлөгч Макрон жагсагчдыг намжаахын тулд улс орон даяар хэлэцүүлэг өрнүүлсэн ч энэ нь төдийлөн амжилт олсонгүй. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн жагсагчдыг цэргийн хүч ашиглан тараах шийдвэр гарсан.

Нийт таван сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас 250 гаруй сая ам.долларын хохирол учирсан байна. Франц улсын Нийгмийн даатгалын байгуллагаас гаргасан судалгаагаар томоохон дэлгүүр хоршоод хаалгаа барьж 190 орчим сая ам.долларын хохирол, барилга байгууламж, нийтийн эзэмшлийг нураан сүйтгэсний улмаас мөн их хэмжээний хохирол учирчээ. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн, хууль хүчнийхний эсрэг хүч хэрэглэсэн хэргээр давхардсан тоогоор 8000 гаруй хүн саатуулагдсан байна.

Эх сурвалж: FRANCE24

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж