Өнгөрсөн долоо хоногийн сошиал трэнд

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоногийн сошиал трэнд

Өнгөрсөн долоо хоногийн сошиал трэнд

News агентлаг долоо хоногийн бүрийн Ням гаригт “Сошиалаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Сошиал орчинд олны анхаарал татсан, онлох жиргээг хүргэж байна.


Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайдын “найруулгатай” бичлэгийг хэвлэл мэдээллийн төлөөлөл үзсэн. Энэ сэдэв өнгөрч буй долоо хоногийн сошиалын хамгийн “халуун” сэдэв байлаа.

#tal nutgiin hun‏ @yarigch Mar 29 Шоронд камергүй газар байхгүй болсон шүү дээ.

#Uyanga Helen @Uyanga0612 Хэро-н 1000 аккаунт байна гээд байга чинь одоо сэтгүүлч та нар луу дайраад эхэлчихсэн байга. Энэ үнэний талаар бичвэл төлбөртэй 60 тэрбумын хамгаалагч болгоод зайл дүүжил “ЖДҮ бол Хармааны мөнгө гэх зэрэг ямар ч эрүүл хүн өөрийн найз нөхөд нь байдаг жинхэнэ ассаунт-с бичихээргүй зүйлд живчихлээ.

#ЭвРиКА @ErdenebaatarG Нямкаа цаг нь болохоор хэлнэ гээд гэмт хэрэг нуун дарагдуулдаг нѳхѳр. Ѳѳрт нь ямар нэг байдлаар ашигтай байгаа тул энэ талаар ярих цаг нь болсон бололтой.  Энэ байтугай олон гэмт хэргийг мэддэг бололтой юм бил ээ.

#ЖАРГАЛ @jargalne мундаг асуужээ…ер нь бол жүжиг л байх

#bats @Batsuh Энэ Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар 5 удаа (өөрөө сайрхдаг) сонгогдож ажиллачхаад одоо эрүү шүүлтийн тухай гайхширан ярих.Хариуцлага хүлээх албан тушаалтан,хүмүүсийн нэг бол Нямдорж яах аргагүй мөн.

#Bolor @Bolor44266314 Найруулсан зохиомол жүжиг байвал яана насаараа ял авсан хүмүүс ингэж тогловол гаргана гээд хэлсэн байвал яах вэ?

#Temuujin Kh @Temuujin_Kh Нэр бүхийн УИХ-ын гишүүд, Нямдорж сайдын гайхширч, зочирдоод байгаа бичлэг, тэнд гарч буй хүмүүсийн үйлдэл хуучин хуулиар Эрүүдэн шүүх гэмт хэрэг болдоггүй байв. 2015 оны Эрүүгийн шинэ хуулиар маргаангүй гэмт хэрэг болж бүрэн хариуцлага тооцох боломжтой болсон доо!!!

#Баттөмөрийн ЭНХБАЯР@Enkhbayar_bat2016 онд гишүүдэд наад гүйцэтгэх ажил хийдэг байгууллагынхны үгэнд орж цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийлгэж болохгүй ээ гээд байхад л өөдөөс загнасаар байгаад баахан хэрэгт гүйцэтгэх ажил хийдэг болгочиж билээ. Одоо энэ эрүүдэн шүүснийг шагшаад байхад гишүүд шүү дээ!!!

#Ц о л м о н @tsolmooon Гэртээ заазуурдуулж, хазуулж, хүчиндүүлж, зодуулж нас барсан хүүхдүүдийн талаар түй ч дуугардаггүй байж, шоронд хүн хүчирхийлдэг юм байна пүү паа болоод 5-хан хоногийн дотор хууль батлаад улс даяараа донслоод л … Шодрогос хаана байна!!!

#Altankhuyag.Kh @altankhuyagMGL Хууль зүйн сайд Нямдорж байхад Зоригийн хэрэг илрэн гэж би боддоггүй. Хүний эрхийн комиссын даргаар Бямбадорж ажиллаж байгаа цагт Монголд хүний эрх яриад ч хэрэггүй гэдэгт би бат итгэдэг. Ямар хүмүүс гэдгийг түүх нь хэлээд өгнө. Энэ 2 хүнд үнэн гэж байдаг бол тун бага жин дарна.


Жиргээнд нэгэн шинэ дуу “мэдэлжээ”. 2016 оны УИХ-ын сонгуулиар баянзүрхчүүдийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын талаар клип гарчээ.

#Crypto Shige @ShirmenbaatarS Sain etsgiin neriig 3 hudaldana.

#Hawk @e_gereltod Сонгууль гоё шүү.  УИХ-г тараагаад ахиж сонгууль хийхсэн.

#Л.Энх-Аруухан @lkhagvajav Дотор муухайрч байна


“Монгол ТВ“-ийн Шарк танк нэвтрүүлгээрээ “од” болоод буй Д.Энхтүвшин сүүлийн үед сошиалд маш идэвхтэй нэгэн болсон. Түүний хэлсэн үг, үйлдэл нь сошиалд хамгийн их хандалт авдаг олжээ.  #Enkhtuvshin Dashtseren @tuvsche ШаркТанк-д нийт 11 төсөлд 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Зарим таньдаг хүмүүс ямар их хөрөнгө оруулалт хийдгийн гэж загнасан хэхэ. Оцойж овойсон баян биш ч олон хүмүүст хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь бага ч болов тусалсандаа байна. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг.

#Х.Бүрэнтогтох @Burentogtokh3 Салхинд хийсгэсэн биш дээ. Казинод азаартаж алдсан биш дээ. Монголчуудынхаа хийх бүтээхэд зориулж, урмыг сэргээсэн. Хийсэн хөрөнгө оруулалт өгөөжөө аль аль талдаа өгөх болтугай. Сайн байсан шүү.

#Оддын охин@oddiinohin Та хүнлэг байсаан. Сайхан бүхнийг хүсье.

#АННА @bayasdari Таныг дараагийн сийзэнд харахыг хүсч байна. Гоё шарктай боллоо. Хийсэн буян тань түм дахин дэлгэрч, бизнесүүд тань амжилттай байх болтугай! Аа, тийм Хөвсгөлийн 2 дээр нулимс гарахгүй байх аргагүй байсан.

#П.Манлайням.мн @cmyk_7979 Хөрөнгө оруулалтаасаа ашиг нээх харахгүй ч оруулсан мөнгөө Тодорхой хугацааныхаа дараа бүрэн буцааж аваад Тэр хүмүүсийн бизнес нь хөл дээрээ босоод үлдвэл болоо доо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж