“Дахин тэвчихгүй” жагсаалд нэг ч хүн оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

“Дахин тэвчихгүй” жагсаалд нэг ч хүн оролцсонгүй

“Дахин тэвчихгүй” жагсаалд нэг ч хүн оролцсонгүй

Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалыг өнөөдөр /2019.03.31/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Гэвч хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд  хүн оролцсонгүй.

Энэ талаар жагсаал зохион байгуулж буй О.Анхмаагаас тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн жил гуравдугаар сарын 31-нд төв талбай дээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” жагсаалыг зохион байгуулсан. Уг жагсаалаараа хүүхэд хамгааллын тухай хуулийг сайжруулж, хүчирхийлэгчид ялын дээд хэмжээ буюу насаар нь хорих шаардлага тавьж, 25 мянган хүн цугласан. Гэтэл энэ жилийн жагсаалд нэг ч хүн ирж, оролцсонгүй. Бид өнгөрөгч баасан гаригт хэвлэлийн бага хурал зарласан боловч Зууны мэдээ сонины байран дахь хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид мартсан гэсэн шалтгаанаар хурал хийж чадаагүй. Өмнө жил нь ч гэсэн өмнөх баасан гаригт хэвлэлийн хурал хийгээд маш олон хүн цугларч байсан. Тийм учраас бидний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлж чадаагүй. Өөрсдийнхөө 281 мянган дагагчтай “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг групп”-ээр төлбөртэй мэдээлэл цацахаас өөр боломж байсангүй. Өнөөдөр энэ жагсаал зохион байгуулж байхад нийслэлийн байгууллагууд энэ тэнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна” гэв.

“Нийгэмд 2012-2019 оныг хүртэл 1600 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Энэ тоо бол зөвхөн албан ёсоор баталгаажсан тоо юм. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд хамгийн багадаа 1-9 жилийн хугацааг өнгөрүүлсэн байдаг. Монголын хуульд бага насны хүүхдийг гэр бүл болон ураг садангийн хүн хүчирхийлж, жирэмсэн болгосон бол 5-12 жилийн ял эдэлдэг. Энэ бол маш харамсалтай эмзэглэмээр асуудал” гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэлж байв.

Зохион байгуулагчид бид нулимс дүүрэн тайлбар хийчихээд жагсаалаа эхлүүлэе

Posted by Yalguun Anna on Saturday, March 30, 2019

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж