Словак улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Словак улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Словак улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Словак улсад өчигдөр /2019.03.30/ Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ядагдаж дууссан байна. Урьчдилсан дүнгээр нэр дэвшигч Зузана Чапутова 58,3 хувиар ялалт байгуулсан ба харьцангуй туршлагалтай улстөрч, эрх баригч намаас нэр дэвшсэн Марош Шефчович 42 хувиар түүнд ялагджээ.

Өдгөө 45 настай хуульч мэргэжилтэй Чапутова нь улс төрийн туршлага бага ч байгаль орчны чиглэлээр буюу хууль бусаар хог хаягдал булах асуудалтай 14 жилийн турш тэмцсэн ажлаараа олонд танигдсан нэгэн юм байна. Сонгуулийн хэсгүүдийн 60 хувиас авсан үр дүнг танилцуулсны дараа Шефчович ялагдаж байгаагаа хүлээн зөвшөөрч, Чапутовад баглаа цэцэг илгээж,  одоогийн төрийн тэргүүн Андрей Киска ч мөн түүнд баяр хүргэжээ.

Авлигын эсрэг тэмцэх уриатай өрсөлдсөн Чапутовагийн нэр дэвшсэн либерал үзэлт “Дэвшилтэт Словак” нам нь парламентад ганц ч суудалгүй бөгөөд өнгөрсөн онд улстөрчид болон гэмт бүлэглэлийн хоорон дахь хэлхээ холбоог эрэн сурвалжилж байсан сэтгүүлч бусдын гарт амиа алдсан нь түүнийг нэр дэвшихэд нөлөөлсөн гэж хэлсэн байна. Тус улсад ижил хүйстний гэрлэлт, хүүхэд үрчлэх зэрэг нь хууль бус үйлдэлд тооцогддог ба ардчилсан үзэлт Чапутова нь ЛГБТ хүмүүсийн талаар нээлттэй бодлоготой гэж өөрийгөө илэрхийлж байсан юм. Тэрбээр нөхрөөсөө салсан, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ажээ.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж