Морган Фриман өөрийн эдлэнгээ зөгийн аж ахуй болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Морган Фриман өөрийн эдлэнгээ зөгийн аж ахуй болгожээ

Морган Фриман өөрийн эдлэнгээ зөгийн аж ахуй болгожээ

Зөгийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгааг зөгийн аж ахуй эрхлэгчид болон эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. АНУ-д гэхэд л 1962 оноос хойш нэг га талбайд ногдох зөгийн бүлийн тоо 90 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цаг уурын өөрчлөлт, хортон шавьж устгах зэргээс үүдэн амьдрах орчин багасч байгаагаас зөгийн тоо толгой ийнхүү эрчимтэй буурсаар байгаа юм. Харин энэхүү гайхалтай шавжийг устаж үгүй болохыг зарим хүмүүс зүгээр хараад сууж чадсангүй, тэд зөгийг хамгаалан үржүүлэхийн тулд өөрийн чадах бүхнээ хийж байна. Тэдгээр сайхан сэтгэлт хүмүүсийн нэг бол холливүүдийн алдарт жүжигчин Морган Фриман юм.

АНУ-д 2014 онд зөгийнүүд гэнэт маш ихээр хорогдсон юм. Түүнээс хойш Фриман зөгийг өсгөж үржүүлэх ажилд ханцуй шамлан орж, улмаар зөгийн үржүүлэх нь түүний хобби болсон байна. Ингээд Миссисипи муж дах өөрийн 50 га эдлэн газраа тэр чигт нь зөгийн аж ахуй болгон Аркансасаас 26 үүр зөгийг авчран нутагшуулжээ. Нэг үүрэнд 10-60 мянган зөгий багтдаг байна. Хошоонгор, замбага, лаванда цэцэг битүү ургасан Фриманы эдлэн зөгийнүүдийн хувьд диваажин гэсэн үг юм. Дараа нь тэрбээр Зөгийн хамгаалан дэлхийн хөдөлгөөнд нэгдэж зөгий гэдэг шавьж хүн төрөлхтөн, дэлхий ертөнцөд ямар их ач тустай төрөл зүйл болохыг ухуулан таниулж эхэлсэн гэнэ.

“Зөгийн тоо толгойг нэмэгдүүлж, тэднийг устаж үгүй болохоос хамгаалах нь маш чухал үйл хэрэг. Даанч хүмүүс үүнийг сайн ухаарахгүй байна. Миний бодлоор зөгий бол бүх зүйлийн эхлэл” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг.

Зэрлэг байгалийн болон зөгийн аж ахуйд буй зөгийнүүд нь дэлхий дээрх тоос хүртээх үйл явцын 80 хувийг дангаараа гүйцэтгэж байдаг. Нэг бүл зөгий л гэхэд өдөрт 300 сая цэцгэн дээр сууж цоом хүртээдэг. Энэ нь хүн амьтны өдөр тутамдаа хэрэглэдэг самар, жимс жимсгэнэ, хүнсний ногоо ургах үндэс юм. Зөгий байхгүй бол ургамал ургахаа больж, ургамлаар хооллодог амьтад үгүй болж, үүнээс үүдэн жижиг амьтаар хооллогчид ч байхгүй болно. Өөрөөр хэлбэл, идэш тэжээлийн хэлхээ алдагдсанаар байгалийн зохистой харилцан хамаарал үгүй болж дэлхий ертөнц, хүн төрөлхтөн бид орших эс орших эсэх асуудал яригдах юм.

Эх сурвалж:BRIGHTSIDE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж